Гэрээ байгуулах

/өдөр тутмын хэрэгцээнд/

Гэрээ байгуулах нь бие даасан хэд хэдэн хэсгээс бүрдэх хамтын ажиллагааны цогцолбор юм.

Гэрээ байгуулах үйл явц бүхэлдээ хэд хэдэн үе шаттай дараалсан ажиллагааны дүнд хэрэгжих бөгөөд ажил хэрэг эсвэл ахуй амьдралын алинд нь чиглэж буйгаас шалтгаалан ялгаатай зорилготой.

Гэрээ байгуулах үе шатыг энгийнээр тайлбарлавал…

Эрхэм танд “ЗӨВЛӨГӨӨ”-өөс санал болгож буй үйлчилгээ

————————————————————————

яг одоо интернэтээр хууль зүйн зөвлөгөө үнэгүй авах бол энд дарна уу

төлбөртэй хууль зүйн үйлчилгээ сонгох бол энд дарна уу

____________________

Та бидний өдөр тутмын ажил, амьдрал их бага хэмжээгээр өөр бусдын оролцоотой, хамтын хэлбэрээр үргэлжлэн явагддаг. Ийнхүү хамтран ажиллахдаа тухайн ажлын үр ашиг, өөрийн болон харилцагчийн итгэлцэл, бусад зүйлийг хамгаалах түүнчлэн хамтын ажиллагааны эцсийн зорилго, найдвартай байдлыг хангахын тулд авч хэрэгжүүлдэг арга хэмжээний нэг нь гэрээ хэмээх эрх зүйн хэрэгслийг байгуулах юм.

Тэгэхээр бид гэрээгээр өөрсдийн үйл хөдлөл, үүрэг амлалтыг хууль зүйн хувьд баримтжуулан авч, хэрэв зөрчсөн тохиолдолд гэрээ болон хуульд заасан хариуцлага хүлээлгэх замаар хүлээгдэж буй үр дүн, талуудын эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилго тавьдаг.

Гэрээ байгуулахад хоорондоо холбоо бүхий бие даасан хэд хэдэн ажиллагаа хийгдэх бөгөөд ахуйн болон ажил хэргийн ямар зорилго агуулсан эсэхээс шалтгаалан ажиллагаа бүрт хэрэгжүүлэх үе шат ялгаатай байна.

ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ

Төсөл боловсруулахад юун түрүүн ямар шалтгаанаар гэрээ байгуулах болсон тухай зорилгоо сайтар ойлгох хэрэгтэй. Энэ нь тухайн гэрээний дүнд хэрэгжих үйл ажиллагааг сайн мэдэж, таньсны үндсэн дээр хийгддэг зүйл юм.

Жишээлбэл, компаний үйл ажиллагааны цар хүрээг тэлэх, шинэ харилцагчтай болох зорилгоор мэргэжлийн байгууллагаас тухайн чиглэлийн үйлчилгээ авах тохиолдолд зуучлал, комиссын гэрээ хэрэгтэй.

Юунд зориулж ямар гэрээ байгуулах ёстойг мэдсэн бол дараагийн алхам нь та гэрээндээ ямар зүйлийг хэрхэн зохицуулахыг хүсэж байна түүнийгээ өөрийн зүгээс дэвшүүлэх төсөлд тусгаад харилцагчдаа санал болгох.

Дээрх санааг тухайн гэрээний шинж, онцлогоос үүдэн зайлшгүй байх ёстой нөхцөлтэй нийцүүлэн дэс дараатайгаар тусгах шаардлагатай. Мөн өөрийн байр, суурь, эрх ашгийг хамгаалсан заалт оруулахаа мартаж болохгүй.

Энэ ажлыг хөнгөвчлөх зорилгоор иргэний хууль ашиглаж болох бөгөөд 246-485 дугаар зүйлд тодорхой нэр төрлийн гэрээний бүрдэл, зайлшгүй байх нөхцөлийг заасан. Хэрэв хууль ашиглах нь танд төвөгтэй бол ижил төрлийн гэрээнээс загвар, санаа авах, бүр цаашлаад өөр гэрээний бүтэц, заалтыг ч жишээ болгон харж болно.

Гэрээний нийтлэг хэлбэрт тохиолдох бүрдэл хэсгийг төсөл боловсруулах ажиллагааны шатанд загварчилбал.

Алхам I.         Гэрээний нэр.

Алхам II.        Огноо. Ихэнх баримт бичиг нь түүнийг боловсруулсан огноогоос эхэлдэг. Үүнд гэрээ байгуулсан газар, орны нэр болон бүртгэлийн дугаар, он сар өдөр багтана.

Алхам III.      Ерөнхий зүйл. Энэ нь тухайн гэрээний оролцогч, тэдгээрт холбогдох мэдээллийг агуулна. Гол нь гэрээний талуудын мэдээллээс зайлшгүй шаардлагатай хэсгийг товчилсон болон төлөөлсөн үг, хэллэг ашиглалгүй бүрэн гүйцэд оруулах хэрэгтэй. Учир гэвэл маргаан үүссэн тохиолдолд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой юм.

Алхам IV.      Нийтлэг үндэслэл. Үүнийг нэг хэмээн дугаарлаж болох бөгөөд дэд хэсгийг 1.1, 1.2 гэхчлэн дугаарлана. Нийтлэг үндэслэл нь тухайн гэрээгээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төрөл, зорилго, хэлбэрийг багтаадаг. Мөн энэ хэсгийг ерөнхий зүйл, агуулга гэж нэрших нь бий.

Алхам V.        Шаардлагатай тохиолдолд гэрээг дагаж мөрдөн, хэрэглэхэд зайлшгүй шаардагдах жагсаалт болон гэрээнд хэрэглэсэн нэр томъёог хэрхэн ойлгож, тайлбарлах тухай хэсгийг нэмж оруулахад буруудах зүйлгүй.

Алхам VI.      Гэрээний үнэ, түүнийг төлөх хэлбэр, хугацаа. Ихэнх тохиолдолд гэрээнд төлбөрийн хэмжээг заагаад түүнийг ямар хугацаанд, хэрхэн шилжүүлэх, түүнчлэн төлбөр саатсан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар зохицуулалгүй орхидог. Энэ нь гэрээний төлбөр саатах, үүнээс улбаалан харилцагч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүйд хүргэснээр цаашид хохирол, төлбөртэй холбогдсон маргаан үүсэх шалтгаан болдог.

Эдгээр алхмыг доор үзүүлбэл,

Зуучлах гэрээ[1]

201… оны … дугаар сарын …-ны өдөр           №_           ____ (хот, аймаг)[2]

Нэг талаас: “…………………….” ХХК-ний “…………………” агентлагийг төлөөлж тус байгууллагад ____________ ажилтай, _____________-ны ____________ (цаашид зуучлагч гэх) болон

Нөгөө талаас: “……………………..” ХХК-нийг төлөөлж тус байгууллагад _____________ ажилтай, ______________-ны ________________ (цаашид зуучлуулагч гэх) нар харилцан тохиролцон доор заасан нөхцөлийг зөвшөөрсний үндсэн дээр энэхүү гэрээг байгуулж байна.

Холбогдох мэдээлэл:

Зуучлагч

хаяг: _________ (тоот, барилга), __________ (гудамж, талбай), ________ (хот, аймаг), _________ (улс)

холбоо барих телефон: -976+7011……………., факс: -976+………………….

Зуучлуулагч

хаяг: ____________ (тоот, барилга), _____________ (гудамж, талбай), ___________ (хот, аймаг), ___________ (улс)

холбоо барих телефон: -976+7011………., факс: -976+…………………..[3]

Нэг. Нийтлэг Үндэслэл/Агуулга[4]

1.1. Тус гэрээний зорилго “………………………..” ХХК-ний …………………….. нэр төрлийн үйл ажиллагааг зах зээлд сурталчлан таниулж, ажил хэргийн түнш этгээдийг олж сонгоход зуучлагч талаас мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгөх, гуравдагч этгээдэд тухайн үйл ажиллагааг танилцуулж, холбох үйлчилгээ үзүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2. Энэхүү гэрээг 201.. оны … дугаар сарын …-ны өдрөөс 201… оны … дугаар сарын …-ны хүртэл дагаж мөрдөнө.

Хоёр. Нэмэлт хэсэг[5]

2.1. Доор заасан баримтыг энэхүү гэрээний салшгүй хэсэгт тооцно. Үүнд,

- “зуучийн үйлчилгээ, хөлс тооцох” тухай журам

- “төлбөр шилжүүлэх” тухай тохиролцоо

2.2. Энэхүү гэрээнд хэрэглэсэн дараах нэр томьёог дор заасан утгаар ойлгож, тайлбарлана. Үүнд,

- “санал болгох” гэдэг нь зуучлагч талд хандсан үйлчлүүлэгчид энэ гэрээнд заасан зуучлуулагч талын үйл ажиллагаа, бараа, бүтээгдэхүүнийг танилцуулахыг хэлнэ

- “давуу эрх” гэдэг нь тэргүүн ээлжинд санал болгохыг хэлнэ.

Гурав. Төлбөр[6]

3.1. Зуучлагч талаас үзүүлэх үйлчилгээний хөлсийг “зуучийн үйлчилгээ, хөлс тооцох” тухай журамд заасны дагуу тооцон төлнө.

3.2. Төлбөрийг … хугацааны дотор “төлбөр шилжүүлэх” тухай тохиролцоонд заасны дагуу шилжүүлнэ. (эсвэл ________________________-ны дагуу ____________________-р шилжүүлнэ гэж зааж болно)

3.3. Төлбөрийг заасан хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд зуучлагч тал энэ гэрээний ….-т заасан эрхийг эдэлнэ.

Үргэлжлээд … Талууд гэрээгээр ямар эрх, үүрэг хүлээхийг маш тодорхой заах хэрэгтэй. Ихэнх тохиолдолд эрх, үүргийн хэсэгт тодорхой зүйлийг давхардуулан бичдэг. Гэвч хичнээн олон удаа давхардуулж бичлээ гээд таны эрх, ашиг найдвартай хамгаалагдана гэвэл үгүй. Тиймээс ийм ач холбогдолгүй үйлдлээс татгалзаж, оронд нь эрх, үүргийг баталгаажуулах бодитой арга хэрэгслийг заан, түүнийг хэрэгжүүлэх боломжийг олгосон нөхцөлийг оруулах нь илүү үр дүнтэй. Жишээ нь барьцаа, төлбөр эсвэл _________ тохиолдолд эсрэг тал ________-ыг хэрэгжүүлнэ, буруутай тал ________-д маргах эрхгүй зэргээр зааж болно.

Эрх, үүргийг нэг хэсгээр зохицуулахаас татгалзах нь зүйтэй бөгөөд мараан гарсан тохиолдолд тэднийг эндүүрч ойлгох, хоёрдмол утгаар тайлбарлан хэрэглэхээс зайлсхийх ач холбогдолтой. Үүнтэй холбогдоод үүргийг хаана, хэрхэн, ямар чанартай гүйцэтгэх, түүний чанарыг хэрхэн тодорхойлохыг зохицуулсан хэсэг байна. Үүнийг нарийн тодорхой зохицуулснаар чанаргүй, тохиролцсон зэрэг, хэмжээнд хүрэхээргүй ажил хийх, бараа нийлүүлэхээс сэргийлэхийн зэрэгцээ хэдий алдаагүй байсан ч эсрэг тал ямар нэг зорилгоор маргаан үүсгэх, ямар нэг хууран мэхлэлт, урьдчилан тооцоогүй зүйлээс зайлс хийх ач холбогдолтой.

Алхам VII.     Зуучлагч болон зуучлуулагчийн хүлээх үүрэг. Гэрээний гүйцэтгэлд байгаль, нийгэм, цаг хугацааны хүчин зүйл болоод харилцагч талын ямар үйлдэл саад болж болохыг хийсвэрлэн тооцож түүнд тохирсон арга хэмжээг харилцагч талд гэрээгээр үүрэг болгох хэрэгтэй. Энд ямар ч үүрэг байж болох ба гагцхүү гэрээний зорилго, өөрийн эрх ашиг, мөн хуулийн зохицуулалттай нийцсэн байх ёстой.

Алхам VIII.   Зуучлагч болон зуучлуулагчийн эдлэх эрх. Мөн адил дээрх нөхцөл байдалд өөрийн эрх ашгийг нэн даруй хамгаалах эрх зүйн боломжийг оновчтой тодорхойлон тусгах нь чухал. Гэхдээ заасан эрх нь хэрэгжүүлэх боломжтой, хийсвэр бус, хуульд нийцсэн байх хэрэгтэй. Хэрэгжүүлэх боломжгүй, тухайлбал ямар ч үндэслэлгүй их хэмжээний торгуул, төлбөр нэхэх нь энгийн хүн бодсон ч боломжгүй шүү дээ.

Алхам IХ.      Үүрэг гүйцэтгэх. Энэ хэсэгт үүргийг хаана, хэрхэн, ямар чанарын үзүүлэлттэй гүйцэтгэх. Шаардлагатай тохиолдолд тээвэрлэх, хүргэх зэргийг зохицуулна. Мөн үүрэг гүйцэтгэх явцад алдаа, дутагдал гарсан тохиолдолд түүнийг хэрхэн тооцож доголдлыг үнэлэх, мөнгөн дүнгээр тооцож арилгахыг зааж болно.

Эдгээр алхмыг доор үзүүлбэл,

Дөрөв. Талуудын хүлээх үүрэг[7]

4.1. Зуучлагч дор дурдсан үүрэг хүлээнэ. Үүнд

- _____________________________________

- _____________________________________

4.2. Зуучлуулагч дор дурдсан үүрэг хүлээнэ. Үүнд

- _____________________________________

- _____________________________________

Тав. Талуудын эдлэх эрх[8]

5.1. Зуучлагч дор дурдсан эрх эдэлнэ. Үүнд

-  _____________________________________

- _____________________________________

5.2. Зуучлуулагч дор дурдсан эрх эдэлнэ. Үүнд

- _____________________________________

- _____________________________________

Зургаа. Үүрэг гүйцэтгэх[9]

6.1. Үүргийг … хугацаанд … чанартай гүйцэтгэнэ.

6.2. Үүрэг гүйцэтгэхэд саад болсон тохиолдолд ….-д мэдэгдэх

6.3. Үүрэг гүйцэтгэхэд … тал ____________________-ыг баримтлан ________________-ыг мэдээлнэ.

Үргэлжлээд … Талууд гэрээнд заасан үүргээ зөрчсөн тохиолдолд хүлээлгэх эд хөрөнгийн болон бусад хариуцлагыг сайтар тодорхойлох нь эрсдэл учирсан тохиолдолд бага хохирол хүлээх нэг хамгаалалт болно. Учир нь ямар ч нөхцөлд таныг хамгаалах, учирсан хохирлыг арилгахад эд хөрөнгийн хариуцлагын арга хэмжээ хэрэглэдэг.

Түүнчлэн үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан гэрээгээр тогтоосон харилцааг цааш үргэлжлүүлэх нь хоёр талд эсвэл аль нэг талд ашиггүй, хохирол учруулхуйц болж болно. Тэгэхээр ямар тохиолдолд гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахыг нарийн заах шаардлагатай ба энэ тохиолдолд учирсан хохирлыг тооцож арилгах, түүнчлэн харилцан төлөх төлбөрийн хэмжээ зэргийг оновчтой зохицуулах хэрэгтэй.

Алхам Х.        Хариуцлага. Энэ хэсэгт ямар тохиолдолд аль тал хэр хэмжээний хариуцлага хүлээхийг тусгана.

Алхам ХI.      Гэрээг цуцлах болон гэрээнээс татгалзах. Энд гэрээнээс татгалзсан, гэрээ цуцалснаас учрах хохирол, хэдий хохирол учраагүй ч төлбөр төлөх эсвэл түүнээс чөлөөлөгдөх тухай зааж болох бөгөөд хохирол, төлбөрийг тооцож шилжүүлэх журмыг зохицуулна.

Долоо. Хариуцлага[10]

7.1. … тал … үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд … хувийн алданги, торгууль, анз төлнө.

7.2. __________ тохиолдолд …… тал ___________ /хохирол, төлбөр, алданги, торгууль, анз, зардал зэрэг/-ыг төлөх үүргээс … хувь чөлөөлөгдөнө.

7.3. ___________ тохиолдолд …… тал ____________-ыг гүйцэтгэнэ.

Найм. Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах [11]

8.1. ___________ тохиолдолд __ тал гэрээ цуцлах санал гаргах эрхтэй.

8.2. __________ тохиолдолд ___ тал гэрээ цуцалснаас үүсэх хохирлыг төлөх үүрэгтэй.

8.3. _________ тохиолдолд гэрээ цуцалснаас үүсэх хохирлыг ______ гэж тооцно.

8.4. _________________ тохиолдолд __ тал гэрээнээс татгалзах санал гаргах эрхтэй.

8.5. _______________ тохиолдолд ___ тал гэрээнээс татгалзсанаас үүсэх хохирлыг төлөх үүрэгтэй.

8.6. _______________ тохиолдолд гэрээнээс татгалзсанаас үүсэх хохирлыг __________ гэж тооцно.

Үргэлжлээд … Урт хугацаанд үргэлжилсэн үйл ажиллагааг зохицуулсан гэрээний хувьд цаг үе болоод бусад хүчин зүйлийн улмаас гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага үүдэг. Мөн зайлшгүй бус эсвэл тулгасан шинжтэй нэмэлт өөрчлөлт оруулах санал ч гардаг. Нэмэлт өөрчлөлт бүр хоёр талд ашигтай байхгүй. Аль нэг талд ашигтай нөгөөд үгүй байж болно.

Маргаан гарсан тохиолдолд түүнийг хэрхэн шийдвэрлэх арга замыг тодорхой тусгах хэрэгтэй. Боломжтой бол маргааныг хэлэлцэн шийдвэрлэх журам, хэрэгслийг ч зааж болно.

Гэрээний ёсчлох хэсэг нь энгийн боловч тун чухал үр дагавартай. Талуудын эрх ашиг, тохиролцоо хууль ёсны болох эсэх нь үүнээс шалтгаалдаг тул гэрээ байгуулах, гарын үсэг зурах эрх бүхий этгээд мөн эсэхийг заавал тодруулах хэрэгтэй. Дарах тамга, тэмдэг ч мөн адил.

Алхам ХII.     Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах. Ихэнхдээ зайлшгүй тохиолдлоор гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулдаг ч мөн шаардлагагүй өөрчлөлт байж болно. Энэ үед аль нэг талыг хохироохоос сэргийлэх зорилгоор нэмэлт өөрчлөлт оруулж болох нөхцөл, түүнийг хэлэлцэж шийдвэрлэх журмыг урьдчилан заах хэрэгтэй. Шаардлагатай гэвэл хохирлыг тооцож барагдуулах эсвэл төлбөр төлөх тухай зохицуулсан ч болно.

Алхам ХIII.   Маргаан шийдвэрлэх. Энэ хэсэгт талууд санал зөрсөн асуудал гарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэхийг заана. Түүнчлэн шүүхээс бусад арбитр, зуучлан маргаан шийдвэрлэх ажиллагааг ямар дэс дараатай, хэрхэн явуулахыг тохирсон ч болно.

Алхам ХIV.   Ёсчлох хэсэг. Энд талуудын гарын үсэг, бусад шаардлагатай мэдээлэл байхаас гадна хуульд заасан тохиолдолд нотариатаар гэрчлүүлж болно. Хуулийн этгээд бол тамга, тэмдэг, албан ёсны хаягийг бичнэ.

Арав. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах журам[12]

10.1. Дараах тохиолдолд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулна. Үүнд

- ____________________________

- ____________________________

10.2. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргасан тал дараах төлбөрийг нөгөө талд төлнө. Үүнд

- ____________________________

- ____________________________

10.3. Гэрээнд орсон нэмэлт өөрчлөлтийг талууд _________________ журмаар хэлэлцэж шийдвэрлэн үндсэн гэрээнд __________________ (хавсралтаар эсвэл нэмэлт гэрээний хэлбэрээр) тусгана.

Арван нэг. Маргаан шийдвэрлэх журам[13]

11.1. Энэхүү гэрээтэй холбогдох асуудлаар маргаан гарсан тохиолдолд талууд хэлэлцээрээр шийдвэрлэхийг эрхэмлэнэ.

11.2. Маргааныг талууд хэлэлцээрээр шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Үндэсний Арбитраар зуучлуулан шийдвэрлүүлнэ.

11.3. Зуучлалын хөлсийг талууд тэгш хувиарлан төлнө.

Гэрээ байгуулсан[14]

Зуучлагч:                                                                          Зуучлуулагч:

Гарын үсэг:   /______________/ Гарын үсэг:   /_____________/

нэр: /_______________/                         нэр: /_______________/

Хаяг: ___________________ Хаяг: ____________________

Холбоо барих утас:__________ Холбоо барих утас:__________

Тэмдэг                                                                                    Тэмдэг

нийтлэлийг татаж авах

Эрхэм танд “ЗӨВЛӨГӨӨ”-өөс санал болгож буй үйлчилгээ

————————————————————————

Та яг одоо интернэтээр хууль зүйн зөвлөгөө үнэгүй авах бол энд дарна уу

төлбөртэй хууль зүйн үйлчилгээ сонгох бол энд дарна уу


[1] Алхам I.                Гэрээний нэр

[2] Алхам II.  Огноо

[3] Алхам III. Ерөнхий зүйл

[4] Алхам IV. Нийтлэг үндэслэл

[5] Алхам V.

[6] Алхам VI. Гэрээний үнэ, түүнийг төлөх хэлбэр, хугацаа

[7] Алхам VII. Талуудын хүлээх үүрэг

[8] Алхам VIII. Талуудын эдлэх эрх

[9] Алхам IХ. Үүрэг гүйцэтгэх

[10] Алхам Х. Хариуцлага

[11] Алхам ХI. Гэрээг цуцлах болон гэрээнээс татгалзах

[12] Алхам ХII. Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах

[13] Алхам ХIII. Маргаан шийдвэрлэх

[14] Алхам ХIV. Ёсчлох хэсэг

About these ads

Сэтгэгдэл үлдээх

Одоогоор сэтгэгдэл байхгүй.

Comments RSS TrackBack Identifier URI

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

  • ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ

    Хууль зүйн үйлчилгээ, өмгөөлөл, зөвлөгөө

    Хууль зүйн үйлчилгээ

  • Та хууль зүйн үйлчилгээ авах бол доор чиглэлээс сонгоно уу

    Хууль зүйн үйлчилгээ, өмгөөлөл, зөвлөгөө-Иргэний хэрэг

    Иргэний хэрэг

  • Хууль зүйн үйлчилгээ, өмгөөлөл, зөвлөгөө-Арбитр

    Арбитр

  • Хууль зүйн үйлчилгээ, өмгөөлөл, зөвлөгөө-Захиргааны хэрэг

    Захиргааны хэрэг

  • Хууль зүйн үйлчилгээ, өмгөөлөл, зөвлөгөө-Хувь хүн, хуулийн этгээдийн хамтын ажиллагаа

    Иргэн, хуулийн этгээдийн хамтын ажиллага

  • Хууль зүйн үйлчилгээ, өмгөөлөл, зөвлөгөө-Төрийн байгууллага, албан тушаалтантай харилцах

    Төрийн байгууллага, албан тушаалтантай харилцах

  • Хууль зүйн үйлчилгээ, өмгөөлөл, зөвлөгөө-Бусад

    Бусад

  • RSS Онцлох-эдийн засаг

    • An error has occurred; the feed is probably down. Try again later.
  • Хууль зүйн Online зөвлөгөө авсан

    There are no public comments available to display.
Follow

Get every new post delivered to your Inbox.