Өргөдөл, гомдол

Хэн бүхэнд ажил хэрэг, амин хувийн асуудлаар аль нэг байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах хэрэгцээ шаардлага цөөнгүй гардаг

Энэ тохиолдолд өргөдөл, гомдлыг хэрхэн бичих, түүнд юуг, яаж тусгах ёстой тухай мэдээлэлгүй байх нь бий.

“ЗӨВЛӨГӨӨ” цахим хуудас энэ талын эрх зүйн боловсрол олгох зорилгоор өргөдөл, гомдлыг хэрхэн боловсруулах тухай зөвлөгөө хүргэж байна.

Эрхэм танд “ЗӨВЛӨГӨӨ”-өөс санал болгож буй үйлчилгээ

————————————————————————

Та яг одоо интернэтээр хууль зүйн зөвлөгөө үнэгүй авах бол энд дарна уу

төлбөртэй хууль зүйн үйлчилгээ сонгох бол энд дарна уу

_____________

Ерөнхий ойлголт

Өргөдөл, гомдол гаргах нь ямар нэг асуудлыг дэвшүүлж зохих байгууллагаар шийдвэрлүүлж буй хэрэг гэж харахаас илүүтэй энэ бол аливаа этгээд (төрийн болон хувийн байгууллага)-тэй харилцах албан ёсны хэлбэр хэмээн ойлгох нь зүйтэй.

Учир нь төрийн эсвэл хувийн аль ч байгууллагад хандах, харилцахад ихэвчлэн өргөдөл, анкет, захидал зэрэг албан ёсны харилцаанд хэрэглэж тогтсон загвар ашигладгийг анзаарсан болов уу.

Энэ нь ч учиртай. Тийнхүү албан ёсоор хандсан тохиолдолд тухайн этгээд гаргасан өргөдөл гомдолд заавал хариу өгөх үүрэг үүсдэг. Хэн, хэзээ, хэнд гэдэг нь мэдэгдэхгүй амаар хэлсэн, дам сонссон эсвэл зүгээр энгийн яриа болгож хэлсэн зүйлд итгэж болох эсэх нь эргэлзээтэй бөгөөд өгсөн хариултынхаа хариуцлагыг тухайн этгээд хүлээдэг тул энэ мэт албан ёсны шаардлага хангаагүй зүйлд төдийлөн хариу өгдөггүй.

Хэдий тавьсан асуулга үнэн бодитой байлаа ч “би мэдэхгүй, надад тийм зүйл ирээгүй” гэж хариулсан тохиолдолд няцаах ямар нэгэн баримтгүй болно.

Хэрэв та өөрийн санал, асуудлаа өргөдөл, гомдолд тусгаж албан ёсны захидал, харилцаагаар дамжуулан тавиваас хүлээн авч буй байгууллага, албан тушаалтан хуульд заасан хугацаа (30 хоног)-т багтаан шийдвэрлэж танд албан ёсоор хариу өгөх үүрэг хүлээдэг. Энэ хугацаа тухай асуудлын шинж, төрлөөс хамаараад ялгаатай байж болно.

Өргөдөл, гомдол гэдэг нь аливаа асуудлаар тухайн этгээдэд хандаж албан ёсоор гаргаж буй хүсэлт юм. Яагаад “хүсэлт гэх вэ” гэхлээр жирийн иргэн, байгууллага тухайн асуудлыг бие даан, дур мэдэн шийдвэрлэж чадахгүй бөгөөд ингэх материаллаг болоод эрх мэдлийн боломж хүрэхгүй, хязгаарлагдмал байдаг. Тиймээс өөрийн (зарим тохиолдолд бусдын эсвэл нийтийн) эрх ашгийн төлөө тухай асуудлыг шийдвэрлэж өгнө үү хэмээн хандаж буй тул мөн чанар нь хүсэлтийн шинжтэй байна.

Үүний зэрэгцээ өргөдөл, гомдол нь хоорондоо ялгаатай албан бичиг юм. Ердийн харилцаанд тэднийг төдийлөн зааглаж хэрэглэдэггүй ч зориулалт, ач холбогдол, нэршлийн хувьд ондоо.

Гомдол гэдэг нь “төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлт”, өөрөөр хэлбэл аль нэг байгууллага, албан тушаалтнаас явуулж буй үйл ажиллагаа таны эрх, ашиг сонирхолд нийцэхгүй, зөрчиж байна гэж үзвэл энэ тухайд гомдолтой байгаагаа илэрхийлэх албан бичгийн төрөл нь гомдол юм.

Өргөдөл гэдэг нь хувь этгээд (хувь хүн, хувийн байгууллага)-ээс аливаа асуудлаар хандан гаргаж буй хүсэлтийг хэлнэ. Гэхдээ энэ нь аль нэг байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд гомдолтой буйгаа илэрхийлсэн шинж агуулаагүй байх ёстой.

Өргөдөл нь дотроо саналын эсвэл мэдэгдлийн шинжтэй байна.

Мэдэгдлийн шинжтэй өргөдөл нь амьдралд хамгийн их хэрэглэгддэг бөгөөд аливаа асуудлыг шийдвэрлүүлэх тухай агуулгатай байна. Тухайлбал, газар авах, тусламж дэмжлэг хүсэх, сургуульд элсэн орох тухай зэрэг

Саналын шинжтэй өргөдөл нь аль нэг байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд холбогдуулан, түүнийг засаж, сайжруулах, шинэчлэх агуулгатай байна. Тухайлбал, тооллого явуулах хугацааг 1 хоногоор сунгаж өгөх эсвэл …-ны бүртгэлийг хороо бүр дээр зохион явуулах тухай зэрэг

Цаг хугацааны хувьд гомдлыг өргөдөл гаргасны дараа гаргадаг. Гэхдээ зарим тохиолдолд өргөдөл гаргалгүйгээр шууд гомдол гаргах нь бий.

Хэдий хүлээн авсан этгээд өргөдөл, гомдол, санал, мэдэгдлийг ялгалгүй гаргасан ч зохих журмын дагуу шийдвэрлэх үүрэгтэй ч албан бичиг, найруулгын соёл, төрийн байгууллага, албан тушаалтныг хүндэтгэх үүднээс эдгээрийг тухай бүрт нь зориулалтын дагуу гаргаж, хэрэглэж заншваас зохилтой болов уу.

Төсөл боловсруулах

Ерөнхийдөө бол өргөдөл, гомдол  загварын хувьд ижил бөгөөд ямар ч асуудлаар, аль ч байгууллагад гаргах өргөдөл, гомдол нэг стандарт бүрдүүлбэртэй. Гагцхүү тухайн асуудлын шинж, онцлогоос шалтгаалан зайлшгүй байх ёстой мэдээллийн агуулга ялгаатай. Гэхдээ зарим  байгууллага хэлбэрийн хувьд өөрийн гэсэн өргөдлийн загвар, маягттай байдаг ч доторх мэдээлэл бүгд адил.

Бүх төрлийн өргөдөлд зайлшгүй байх ёстой мэдээллийн агуулга гэж байх бөгөөд тэдгээрийг хангасан тохиолдолд тухайн албан бичгийг аль ч байгууллага хүлээн зөвшөөрч, авна.

Үүнийг  төсөл боловсруулах ажиллагааны шатанд загварчилбал.

Алхам I.         Хандаж буй байгууллагын нэр. Албан харилцаанд хандаж буй байгууллагын нэрийг ихэвчлэн хуудасны баруун дээд буланд бичдэг.

Алхам II.        Тухайн албан бичгийн нэр. Албан бичгийн нэрийг хуудасны зүүн талд бичнэ.

Алхам III.      Хандаж буй этгээдийн мэдээлэл. Үүнд, өргөдөл, гомдол гаргагчийн овгийн, эцгийн болон өөрийн нэр, хаяг, оршин суугаа газрын хаяг, эрхэлсэн ажлын хаяг, тэдгээрийн холбоо барих хаяг /утасны дугаар, шуудангийн хаяг, шаардлагатай бол цахим хуудас, электрон шуудангийн хаяг/ гэсэн үндсэн мэдээллээс гадна тухайн асуудлын шинж чанараас шалтгаалан шаардлагатай бусад мэдээлэл багтана. Тухайлбал, төрсөн он, сар, өдөр, боловсрол, нийгмийн гарал, яс үндэс, иргэний үнэмлэх болон регистрийн дугаар, тухайн асуудалд холбогдох мэдээлэл зэрэг болно.

Алхам IV.      Өргөдөл, гомдол гаргасан огноо, үйлдсэн газар. Он, сар, өдрийг эх бичвэрийн доод эгнээнд бус дээд эгнээнд, хувийн мэдээллийн араас бичих нь тун ач холбогдолтой юм. Яагаад гэвэл энэ тохиолдолд он, сар, өдрийг засах, өөрчлөхөөс сэргийлнэ.

Алхам V.        Өргөдөл, гомдлын шаардлага. Тухайн өргөдөл, гомдлоор иргэний хүсч буй эцсийн үр дүн. Өөрөөр хэлбэл тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, түүний эцэст ямар үр дүн хүсч байна түүнийгээ шаардлага хэмээн тодорхойлно. Тухайлбал, лавлагаа авах тухай эсвэл … албан тушаалтанд хариуцлага тооцуулах тухай, өөрийн эрхийг сэргээх тухай зэрэг.

Ийнхүү өргөдөл, гомдлоор тавьж буй шаардлагыг тусад нь тодорхойлон гаргах нь зохимжтой бөгөөд хүлээн авч буй этгээдэд юу хийх ёстой нь илэрхий, тодорхой байх сайн талтай.

Алхам VI.      Өргөдөл, гомдлын агуулга. Үүнийг үндэслэл, утга, агуулга зэрэг тухайн нөхцөл байдлаас шалтгаалан яаж ч нэрлэж болно.Энд тухайн асуудалтай холбогдох мэдээллийг тайлбарлан бичнэ. Мэдээлэл нь таны шаардлагыг дэмжсэн, өөрөөр хэлбэл таны байр суурийг илэрхийлсэн, хамгаалсан байхаас гадна утга найруулга, үгийн сонголт алдаагүй байвал зохилтой. Учир нь, ийм алдаа таны санааг хазайлгах, хоёрдмол утга илэрхийлэх, магадгүй өөрийн санаа болгон хувиргаж ч болно.

Мөн тухайн санааг бүдгэрүүлэх өөр нэгэн хүчин зүйлийн тоонд нэг санааг дахин давтах, нурших, тухайн асуудалд зайлшгүй холбогдолтой бус мэдээллийг оруулах зэрэг юм. Гэхдээ товч, тодорхой бичнэ гээд шаардлагатай мэдээллийг хасч танах нь буруу бөгөөд танд ашиггүй.

Мөн ийнхүү бичихдээ нэг зүйлийг олон дахин давтахаас сэргийлж (цаашид “…”гэх) зэрэг төлөөлөн бичиж болно.

Алхам VII.     Хавсралтын тухай тэмдэглэл. Аливаа асуудлыг шийдвэрлүүлэхэд түүнд шаардлагатай мэдээлэл, баримтыг хамтад нь өгч болох бөгөөд энэ тохиолдолд хэдэн хуудастай, ямар материалыг хавсаргасан тухай өргөдөл, гомдолд заавал тусгах ёстой. Тиймгүй бол тухайн материалыг хүлээн авсанд тооцохгүй бөгөөд маргаан гарсан тохиолдолд үндэслэл болж чадахгүй. Учир нь уг материал алга болсон эсвэл дутсан байж болно.

Алхам VIII.   Гарын үсэг, гарын үсгийн тайлал. Энд өргөдөл, гомдол гаргасан тухайн этгээдийн гарын үсэг, түүний тайлал (нэр) болон шаардлагатай тохиолдолд албан тушаалын нэрийг бичнэ.

Мөн өргөдөл, гомдлыг төлөөлөн гаргасан бол төлөөлж буй этгээдийн нэрийг энэ тухай мэдээллийн хамт бичнэ. Шаардлагатай тохиолдолд хүлээн авсан албан тушаалтны нэр, албан тушаалын нэрийг бичих зай үлдээж болно.

Харин ийнхүү гарын үсэг, тайллын араас өөр ямар ч бичвэр байх ёсгүй. Өөрөөр хэлбэл нэг нэмэлт мэдээлэл гэх мэт юу ч бичилгүйгээр тухайн баримт бичиг дуусах ёстой.

______ дүүргийн “Газрын Алба”-нд[1]

“Өргөдөл гаргах тухай” [2]

Өргөдөл гаргагчийн мэдээлэл[3]

овгийн нэр:

эцгийн нэр:

өөрийн нэр:

оршин суух газрын хаяг:

эрхэлсэн ажлын хаяг:

харилцах утасны дугаар:

Өргөдөл, гомдол гаргасан[4]: 201… оны … дугаар сарын …-ны өдөр, ______ (хот, аймаг)

Өргөдөл гомдлын шаардлага[5]:  Кадастрын зургийн лавлагаа авах тухай

Агуулга[6]:

Би ______________________________________________________

_________________________________________________________

_________________________________________________________

Хавсралтын тухай мэдээлэл[7]:

1. ____________

2. ____________

Өргөдөл, гомдол гаргасан[8]:

_____________________      /гарын үсгийн тайлал буюу нэр/

Хүлээн авсан:

_____________________      албан тушаалтай

_____________________      /гарын үсгийн тайлал буюу нэр/

нийтлэлийг татаж авах

Эрхэм танд “ЗӨВЛӨГӨӨ”-өөс санал болгож буй үйлчилгээ

————————————————————————

Та яг одоо интернэтээр хууль зүйн зөвлөгөө үнэгүй авах бол энд дарна уу

төлбөртэй хууль зүйн үйлчилгээ сонгох бол энд дарна уу


[1] Алхам I. Хандаж буй байгууллагын нэр.

[2] Алхам II. Тухайн албан бичгийн нэр.

[3] Алхам III. Хандаж буй этгээдийн мэдээлэл.

[4] Алхам IV. Өргөдөл, гомдол гаргасан огноо, үйлдсэн газар.

[5] Алхам V. Өргөдөл, гомдлын шаардлага.

[6] Алхам VI.  Өргөдөл, гомдлын агуулга.

[7] Алхам VII. Хавсралтын тухай тэмдэглэл

[8] Алхам VIII. Гарын үсэг, гарын үсгийн тайлал.

About these ads

Сэтгэгдэл үлдээх

Одоогоор сэтгэгдэл байхгүй.

Comments RSS TrackBack Identifier URI

Хариу үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

  • ХУУЛЬ ЗҮЙН ҮЙЛЧИЛГЭЭ

    Хууль зүйн үйлчилгээ, өмгөөлөл, зөвлөгөө

    Хууль зүйн үйлчилгээ

  • Та хууль зүйн үйлчилгээ авах бол доор чиглэлээс сонгоно уу

    Хууль зүйн үйлчилгээ, өмгөөлөл, зөвлөгөө-Иргэний хэрэг

    Иргэний хэрэг

  • Хууль зүйн үйлчилгээ, өмгөөлөл, зөвлөгөө-Арбитр

    Арбитр

  • Хууль зүйн үйлчилгээ, өмгөөлөл, зөвлөгөө-Захиргааны хэрэг

    Захиргааны хэрэг

  • Хууль зүйн үйлчилгээ, өмгөөлөл, зөвлөгөө-Хувь хүн, хуулийн этгээдийн хамтын ажиллагаа

    Иргэн, хуулийн этгээдийн хамтын ажиллага

  • Хууль зүйн үйлчилгээ, өмгөөлөл, зөвлөгөө-Төрийн байгууллага, албан тушаалтантай харилцах

    Төрийн байгууллага, албан тушаалтантай харилцах

  • Хууль зүйн үйлчилгээ, өмгөөлөл, зөвлөгөө-Бусад

    Бусад

  • RSS Онцлох-эдийн засаг

    • An error has occurred; the feed is probably down. Try again later.
  • Хууль зүйн Online зөвлөгөө авсан

    There are no public comments available to display.
Follow

Get every new post delivered to your Inbox.